https://cdn.zochil.shop/5ec77cde-ca50-484b-969a-bf6f89bb4435_t1500.png

Шийдвэр гаргалт

39,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Менежер хүний амжилт оновчтой шийдвэр гаргах чадвараас ихээхэн шалтгаалдаг. Ухаалаг шийдвэр таныг, танай компанийг урагш ахиулж байхад алдаатай муу шийдвэр таны карьер болоод танай багийн гүйцэтгэлийг хойш татна. Энэхүү номд цаг хугацааны шалгарлаар батлагдсан шийдвэр гаргалтын таван алхамт процессыг санал болгожээ. Түүнчлэн шийдвэр гаргалтын зөв хандлага, арга барил, хувь хүний болон байгууллагын түвшинд үүсдэг түгээмэл дутагдлуудын талаар мөн өгүүлнэ. Энэхүү номоос та:

· Шийдвэр гаргалтын батлагдсан арга барилаар ажиллах

· Шийдвэр гаргалтад зөв хүмүүсийг татан оролцуулах

· Шийдвэрийн эрсдэлийг бууруулах

· Хамгийн шилдэг хувилбарыг олж сонгоход суралцана.

​Харвардын Бизнесийн Үндэс цувралын энэ дугаарын зөвлөхөөр Өмнөд Калифорнийн их сургуулийн менежмент, байгууллагын зан төлөвийн профессор Алан Рове ажиллажээ. Тэрээр “Creative Intelligence”, “Managerial Decision Making” зэрэг нийт 12 ном бүтээл дангаар болон хамтран бичиж хэвлүүлсэн, энэ чиглэлийн тэргүүний судлаачдын нэг юм.

HARVARD BUSINESS ESSENTIALS

Харвардын Бизнесийн Үндэс цуврал нь бизнесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл уншигчдадаа хүргэхийг зорьдог. Harvard Business School Publishing хэвлэлийн газрын баялаг сан хөмрөг болон гадны бусад эх сурвалж дээр үндэслэн бичигдсэн энэхүү цуврал нь ямар ч түвшний туршлагатай уншигчдад үнэ цэнтэй зөвлөмж, практик арга хэрэгслүүдийг өгч чаддаг. Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессор багш нар бүтээлүүдийн чанар, үнэн зөв байдлыг нарийн хянадаг. Та шинэхэн менежер, хал суусан удирдагчийн аль нь ч байсан шийдэлд төвлөрсөн энэ цуврал таны асуултад үнэн зөв, найдвартай хариултыг өгөх болно.

Нүүрний тоо : 156 нүүр 

Номын хэсгээс үзэх

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.