Сүүн Сувд - Бизнес эрхлэгч, менежерүүдэд дэлхийн удирдахуйн ухааны шилмэл мэдлэгийн сан хөмрөгөөс түүчээлэн хүргэж, олон улсын түвшинд амжилттай өрсөлдөхөд хувь нэмэр оруулах нь бидний зорилго юм.

Бид 2014 оноос бизнес менежментийн мэргэжлийн номуудыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдад хүргэж эхэлсэн. Энэ хүрээнд бид "Харвардын Бизнесийн Үндэс" цуврал тэргүүтэй хорь гаруй номыг уншигчдын хүртээл болгосон. Танд, танай байгууллагад тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулахад манай бүтээлүүд гарцаагүй тусална гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэлч [нэр үг] – Санаа сэтгэлийг эрхэмлэгч (Монгол хэлний их тайлбар толь)

Хүний хүсдэг бүхэн биеллээ олох эсэх нь сэтгэлийн төлөв байдлаас асар их хамаардаг. Аз жаргал, амжилт бүтээл, хувийн хөгжил, хайр дурлал, нөхөрлөл, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, урам зоригтой өөдрөг сэтгэлгээ, тэсвэр хатуужил, зорилго тэмүүлэл гээд бүхий л зүйл бидний сэтгэлээс улбаатай. Үнэндээ хүсэл ч өөрөө сэтгэл гээч энэ баригдах биегүй атлаа бүхэнд нэвчигч, бүгдэд нөлөөлөгч хүчнээс үүсдэг билээ.

Сэтгэл бас шархалдаг, өвчилдөг. Хүмүүний түүхийн үе үеийн эрдэмтэн мэргэд, орчин цагийн судлаачид сэтгэлээ хэрхэн зөв удирдах тухайд өөр өөрийн эрэл хайгуулыг хийж, үнэт мэдлэгийг бүтээсээр иржээ. Энэхүү баялаг сангийн дээжээс уншигч танд хүргэж, хүчирхэг амгалан оршихуйд тань хувь нэмэр оруулах нь бидний зорилго юм.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.