https://cdn.zochil.shop/fd197ba7-887c-4dd2-8637-441c8fbe1296_t1500.png

Бусад номууд

Эхний 90 хоног

49,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

АЖЛЫН ГАРААГАА ЗӨВ ЭХЛЭХЭД ТАНЬ ТУСЛАХ ХАМГИЙН ИТГЭЛТЭЙ ХӨТӨЧ

Карьерын шилжилт манлайлагчийн хувьд тун эгзэгтэй үе байдаг. Шинэ ажилд томилогдон очих нь менежер хүнд тохиолдох хамгийн хүнд сорилт ч гэдэг. Тушаал дэвших, шинэ байгууллагад орох, олон улсад томилогдон ажиллах, өөр компанийн гүйцэтгэх захирлаар уригдан очих зэрэг аливаа шилжилтийг зөв удирдах эсэх нь тухайн хүний карьерын амжилт уналтыг тодорхойлдог. “Эхний 90 хоног” ном чухам энэ чухал үеүдэд таны итгэлтэй зөвлөх байх болно.

 Энэхүү сонгодог бүтээл анх хэвлэгдсэн цагаасаа хойш тасралтгүй арав гаруй жил бизнесийн бестселлерийн жагсаалтад багтсаар иржээ. Энэ хугацаанд шинэ ажилд томилогдсон хэдэн зуун мянган манлайлагчид карьерын чухал шилжилтээ залуурдах, шийдвэрлэх нөлөөтэй эхний гурван сардаа жинтэй үр дүнд хүрэхэд уг номын загварыг ашигласан юм. Энэхүү номд албан тушаалын шилжилтийг бүх талаас нь авч үзэх ба шинэ томилогдсон удирдагчдын гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулж, тэдгээрээс сэргийлэх арга хэрэгсэл, стратегиудыг санал болгох юм.

​Өнөө цагт хүмүүс албан тушаалаа улам ойрхон сэлгэдэг болсон ба нөгөө талаас шинэ удирдагчдаас хүлээх хүлээлт ч өссөн. Номын зохиогч, олон улсад алдартай карьерын эксперт Майкл Уоткинс энэхүү өөрчлөлтөд нийцүүлэн карьерын шилжилтийн хүчирхэг загвараа шинэчилснийг та бүхэнд номын арав дахь жилийн ойн шинэ хэвлэлээр толилуулж байна.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

Майкл Д.Уоткинс нь ажлын байрны шилжилтийн дэлхийн тэргүүний эксперт бөгөөд удирдлагын хөгжлийн зөвлөх үйлчилгээ эрхлэгч Genesis Advisers байгууллагын хамтран үүсгэн байгуулагч юм (www.genesisadvisers.com). Тус байгууллага нь Fortune 500 компаниудад зориулан шинэ ажилтны чиглүүлэг, удирдлагын шилжилтийг дэмжих шийдлүүд боловсруулж, сургалтууд зохион байгуулж, коучинг өгч ажилладаг мэргэшсэн баг юм. Тэрээр мөн Швейцар улсын Ай-Эм-Ди бизнесийн сургуулийн манлайллын профессор бөгөөд захирлуудын хөтөлбөрт хичээл заадаг. Профессор Уоткинс өмнө нь Харвардын Бизнесийн Сургууль, Харвардын Төрийн Удирдлагын Кеннеди Сургуульд тус тус багшилж байжээ.

Нүүрний тоо : 262 нүүр

Номын хэсгээс үзэх

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.