https://cdn.zochil.shop/01cc7aca-5bc0-4441-a06c-a81fee1df9bd_t1500.png

Эрх мэдэл, нөлөө, ятгах чадвар

39,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Олон нийтийн зүгээс эрх мэдлийг сайшааж хүлээж авдаггүй, мөн эрх мэдэлд тэмүүлж буй хүнийг үл итгэх өнцгөөр хардаг. Гэвч аливаа нийгэм, байгууллага эрх мэдэлгүйгээр оршин тогтнох боломжгүй юм. ​Эрх мэдэл нь удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх чухал хүчин зүйл хэдий ч тэр бүр албан тушаалыг дагаж ирдэггүй ажээ. Ихэнх шинэ менежерүүд ажлын байрны албан ёсны эрх мэдэл нь ажил үүргээ гүйцэтгэх, байгууллагад нэр хүндтэй болоход хангалттай хэмээн эндүүрдэг. Оддын дайн киноны ахмад Пикард шиг юу хүсэж буйгаа ажилтнууддаа хэлээд л болчих мэт тэд төсөөлдөг. Бодит байдал тэднийг энэ зүүднээс нь сэрээнэ. Менежер гэдэг бол хорвоо ертөнцийн эзэн биш, харин ч бусдаас, тэр дундаа дээд удирдлага, ажилтнууд, бусад менежер, бэлтгэн нийлүүлэгч нараас ихээхэн хамааралтай, байгууллагын нэг л хэсэг юм гэдгийг тэд удалгүй ойлгодог. ​Менежер хүн амжилттай ажиллахын тулд эрх мэдэл олж аваад, түүнийгээ ашиглан бусдыг ятган үнэмшүүлэх замаар ажил хэргээ гүйцэтгэдэг. Түүнчлэн албан ёсоор удирдах албан тушаалд томилогдоогүй ч гэсэн бусдад нөлөөлж, тэдний үзэл бодол, сэтгэл санааг өөрчилж, манлайлах боломж хүн бүрт байдаг билээ. Энэхүү гарын авлагад бусдын анхаарлыг татах, бодол санааг өөрчлөх, байгууллагын бүх түвшний шийдвэр гарагчдад нөлөөлөх аргуудыг өгүүлжээ. 

​​HARVARD BUSINESS ESSENTIALS

Харвардын Бизнесийн Үндэс цуврал нь бизнесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл уншигчдадаа хүргэхийг зорьдог. Harvard Business School Publishing хэвлэлийн газрын баялаг сан хөмрөг болон гадны бусад эх сурвалж дээр үндэслэн бичигдсэн энэхүү цуврал нь ямар ч түвшний туршлагатай уншигчдад үнэ цэнтэй зөвлөмж, практик арга хэрэгслүүдийг өгч чаддаг. Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессор багш нар бүтээлүүдийн чанар, үнэн зөв байдлыг нарийн хянадаг. Та шинэхэн менежер, хал суусан удирдагчийн аль нь ч байсан шийдэлд төвлөрсөн энэ цуврал таны асуултад үнэн зөв, найдвартай хариултыг өгөх болно.

Нүүрний тоо : 164 нүүр

Номын хэсгээс үзэх

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.